Улаанбаатар хотоос дараах чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм, Эдийн засаг

Аадар бороо орж, аюултай нөхцөл байдал бий болсон учир Улаанбаатар хотоос дараах чиглэлд зорчихгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.
 

  • Дархан
  • Арвайхээр
  • Чойр
  • Мандалговь
  • Өндөрхаан

Ойрын өдрүүдэд буюу бар наадмын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орж, үер усны аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх талаар ЦУОШГазраас анхааруулж байна. Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд Автотээврийн Үндэсний Төв-өөс үйлчилгээнд гарч буй, дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулга, санамжийг сайтар өгч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж ажиллаж байна.