Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Эрдэнэт хотод ажиллалаа

Улс төр

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Үр ашигтай хөрөнгө оруулалт хэмнэлтийн бодлого” уулзалт зөвлөгөөнд  оролцож, уурхайчдын төлөөлөлтэй уулзлаа. Газрын хэвлийн баялгийг Монголын ард түмэндээ хүртээх онцгой даалгаврыг нэр төртэй биелүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад баяр хүргэж талархалаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэрбум мод үндэсний хөдөлгөөн Ерөнхийлөгч санаачлан эхлүүлснийг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дэмжин 100 сая мод тарьж арчлан ургуулахаар болсон.  Ногоон бүтээн байгуулалтын хүрээнд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, хөрс биотехнологийн “Эрдэнэт” төв, мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор, Ногоон хөгжлийн төв гэсэн дөрвөн төвөөс бүрдсэн Ойн инновацийн Эрдэнэт паркийг Монголдоо анх удаа байгуулж байна.  Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 100 сая мод тарих ногоон бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.