Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа

Улс төр
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр болсон. Одоогийн байдлаар гурван байршилд шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, үлдсэн байршилд засвар, арчлалтын ажил үргэлжилж буй юм. Тухайлбал,
-С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
-Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
-Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл гэсэн гурван байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байгаа юм.