221 хязаалан бүртгэгджээ

Нийгэм, Эдийн засаг

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр эхэлнэ.

Тус насны морьдын уралдааныг 07:00 цагаас гарааны зурхай руу хөдөлгөх байсан ч Хүйн долоон худагт бороо их орсны улмаас уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Салбар хорооны гишүүд тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулаад байна.

Сонирхуулахад, энэ жилийн баяр наадамд 221 үрээ бүртгүүлжээ.

Үүний дотор өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, уяач Г.Ганбаярын хар, бүсийн наадмын түрүү Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, уяач С.Дэмчингийн улс хүрэн зэрэг олон шандаст хүлэг уралдахад бэлэн болоод байна.