БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулна

Улс төр

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчид Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр /2022.06.20/ 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцох юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Эх сурвалж: Засгийн газар