ХБНГУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ГЕНЕРАЛ ЭБЭРХАРД ЦОРН АЛБАН ЁСНЫ АЙЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Улс төр
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийн урилгаар энэ сарын 16-наас 19-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн Зэвсэгт хүчний Жанжин штабд албан ёсны айлчлал хийж байна.
Ташрамд дурьдхад Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1993 оноос эхэлж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр тасралтгүй хөгжиж ирсэн түүхтэй. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер 2018 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд үргэжилсэн цар тахлын дараа дахин дээд хэмжээний айлчлал хэвийн үргэлжилж байна.
Энэ удаагийн Айлчлалын хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Зэвсэгт хүчний Уулын явган цэргийн чадавхыг нэмэгдүүлэх, Герман-Монгол Улсын Зэвсэгт хүчний залуу боловсон хүчнийг бэлтгэх “ПРОФИЛ” хөтөлбөр, энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, цэргийн техник, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлт зэрэг олон чухал асуудлаар хэлэлцээ хийнэ.