Эрдэнэсант чиглэлийн авто замын км-ийн тэмдэгжүүлэх үүрэг өгөв

Улс төр

 Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал /2022-06-13/ боллоо. Хуралдааны эхэнд яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдааны болон Зам, тээврийн хөгжлийн  сайдын тушаал шийдвэрийн биелэлтийг,  Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ газар, хэлтсүүдэд өнгөрсөн шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн гүйцэтгэлийг багцлан танилцуулав.  Хуралдаанаас,

Дугаарын дуудлага худалдааны журмын өөрчлөлтийг  өнөөдрөөс /2022.06.15/ гэхэд дуусгахыг АТБХЗГ, АТҮТ-д даалгав.

Мөн Замын ашиглалт, засварын хэлтэс, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т авто зам засвар арчлалтын компаниудад хяналт тавьж, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах,  амралт, аяллын улирал эхэлж байгаатай холбогдуулан ачаалал ихтэй төлбөр авах цэгүүдэд гурван ажилтан тогтмол ажиллуулах, Төв аймгийн Эрдэнэсант чиглэлийн авто замын км-ийн тэмдэггүй, цагаан зураас арилсан, тахир тойруугийн тэмдэггүй хэсгийг  долдугаар сарын 1 гэхэд тэмдэгжүүлж дуусгах үүрэг өглөө. МИАТ компанид олон улсын нислэгийн үнийн харьцуулсан судалгаа хийх,  Далайн захиргаанд томоохон гол нууруудын эргээр яваа завийг бүртгэлжүүлэх, хувийн завь хэрэглэж байгаа хүмүүст анхааруулга, мэргэжлийн зөвлөгөө хүргэж ажиллахыг тус тус даалгав.