Монгол, Уругвай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна

Улс төр

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисийн урилгаар Монгол, Уругвай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан үдийн зоогт оролцов. Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Уругвай Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ манай улсыг Бээжин хотоос хавсран суудаг болно.