Наробанчэн гэгээнтэн 10 хүүхдийн сургалтын төлбөрийг даахаар болжээ

Нийгэм, Эдийн засаг

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Дашпэлжээлин хийд болон сүсэгтэн олон номын заллага айлтгасны дагуу НароБанчэн гэгээнтэн тус аймагт өнөөдөр заларсан байна.  Тэрбээр  энэ жил Говь-Алтай аймагт ЭЕШ-д сайн дүн үзүүлсэн ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх бололцоогүй, ар гэрийн боломж тааруу ч цаашид сурч боловсрох хүсэлтэй, хичээл зүтгэл сайтай 10 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөр болжээ.

Мөн өнөөдрийн үйл ажиллагааныхаа үеэр хүүхдүүдэд төлбөрийг нь гардуулан өгч “Боловсрол маш чухал. Ялангуяа бусдыг хорлохгүй байх ёс суртахуун, бусдыг гэх сайхан сэтгэлд суурилсан боловсролтой боловсон хүчин улс оронд маань маш их хэрэгтэй” гэсэн юм.