Польш улс “Тавантолгой” ДЦС төсөлд хамтран ажиллах боломжтой гэв

Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-ын гадаад хэргийн сайд З.Рау нар албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, уулзалтын үеэр тохиролцсон санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон ажиллана гэдгээ талууд нотолсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэв. 

Мөн Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны даргаар ажиллаж, бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байгааг Монгол Улс сайшааж байгааХоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхээ талууд мөн нотоллоо. 

 Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа идэвхтэй өрнөж байгааг талууд онцолж, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Тухайлбал хоёр орны хамтын ажиллагаа цаашид худалдаа, эдийн засаг, цахим хөгжил, боловсрол, соёл урлаг, байгаль орчин зэрэг олон салбарт хөгжүүлэх талаар ярилцлаа. Мөн ойрын үед хэрэгжүүлэх дээд өндөр түвшний айлчлал арга хэмжээний талаар санал солилцож, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулахад эдгээр айлчлал арга хэмжээ чухал гэдэгтэй бид санал нэгдлээ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцолж, үүнийг улам бүр эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. БНПУ Улаанбаатарт элчин сайдын яамаа сэргээн нээснийг бид сайшааж, энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх чухал үүрэгтэйг мөн онцоллоо” хэмээв.