Манай улс үхрийн цээж өвчнөөс ангид болохыг баталгаажууллаа

Эрэн сурвалжлах

Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл, халдваргүй болохыг олон улсад баталгаажуулжээ. Үхрийн цээж өвчин нь Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас зарласан олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл улсаар баталгаажуулах хүсэлт, холбогдох баримт, материалыг 2007, 2010 онд тус тус ДМАЭМБ-д хүргүүлж байсан. Гэхдээ дараах шалтгааны улмаас татгалзсан байна. 

Манай улсад 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль мөрдөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулснаар баталгаажуулахыг дахин эхлүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан, үхрийн цээж өвчнөөр эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид улс болохыг баталгаажуулах тандалт, шинжилгээ (ийлдэс болон нян судлал, молекул биологийн шинжилгээ)-ний ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газрын захиалгаар Мал эмнэлгийн хүрээлэнд хэрэгжүүлэн эрүүл статусыг баталгаажуулах өргөдөл, холбогдох тайлан, баримтыг 2021 оны наймдугаар сард ДМАЭМБ-д хүргүүлсэн. Тандалт, шинжилгээний ажлыг 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн оролцоотойгоор гурван жилийн хугацаанд гүйцэтгэн, шинжилгээгээр эерэг гарсан ийлдэс, илрүүлсэн микоплазм төст өсгөврийн сорьцыг үхрийн цээж өвчний олон улсын лавлах лабораторид (CIRAD, FRANCE)-д илгээн холбогдох шинжилгээг хийлгэхэд энэхүү өвчний хамааралгүй болохыг баталгаажуулсан хариуг ирүүлжээ.