Цагдаагийн байгууллагад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ. Тус хэрэгт холбогдуулан гэм буруутай байж болзошгүй этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.
Одоогоор нийт хэчнээн хүнийг залилж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зургаан тэрбум гаруй төгрөг залилсан байж болзошгүйг тогтоогоод буй юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, хэрэгт холбогдогч иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэх зэргээр иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилсан байна. Тухайн этгээд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
1 Сэтгэгдэл
purchase tadalafil generic <a href="https://ordergnonline.com/">cialis 20mg us</a> best ed pill for diabetics