Бурхан багшийн мэндэлсэн “Их Дүйсэн” өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож байна

Нийгэм, Эдийн засаг

Монгол улсын засгийн газраас 2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд” өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их Дүйчэн” өдөр буюу зун тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн “Их Дүйсэн” өдөр энэ оны зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа юм. Тиймээс энэ өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна. Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон. Тодруулбал сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг ба энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог байна.