Өнөөдөр ХЗДХ Яамны дэд сайд Б.Солонгоо, П.Сайнзориг нар 11-11 төвд ажиллана

Улс төр
Өнөөдөр буюу 2022 оны 06 сарын 06-ны 14.00-17.00 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө. Уулзалтад ХЗДХ Яамны дэд сайд Б.Солонгоо, ХЗДХ Яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.
Та бүхэн Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.