СЭЛЭНГЭ АЙМАГ: НҮҮН ШИЛЖИХ СУРГУУЛИЛТАД 32323 ИРГЭН ХАМРАГДЛАА

Нийгэм, Эдийн засаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулагдлаа.
Аймгийн 17 сум, 6 тосгоныг хамруулан энэхүү дадлага сургуулийг зохион байгуулсан нь өмнөх сургуулиудаас онцлогтой байсан юм.
Манай аймгийн 108 мянга гаруй хүн амаас дадлага сургуульд 32323 иргэн оролцлоо.
Дадлага сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, эрүүл амьдрах ухаан, анхны тусламжийн хичээл, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.