“Саадгүй аялал” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Тусламжийн хонх”-ыг сүлжээ дэлгүүрт байршуулжээ

Нийгэм, Эдийн засаг

19 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Зориг Сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрийн (YLP) энэ жилийн оролцогч багуудын төлөөлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дахь тэгш бус байдлыг бууруулах, хүртээмжтэй шийдлүүд нэвтрүүлэх зорилготой “Саадгүй аялал” төслийг хэрэгжүүлжээ. 

Энэхүү төсөл нь тулгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгох аргуудыг олон нийтэд таниулах болон тэдэнд чиглэсэн багц үйлчилгээ буюу таксигаар зорчихоос эхлээд кино театрт үзвэр үйлчилгээ үзэх хүртэлх хэрэгцээг нь тэгш хүртээмжтэйгээр хангах, тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг сайжруулах аж. Ингэснээр бусад ААН-уудыг хүртээмжтэй байдалд уриалах, ээлтэй хотыг бий болгох үйл ажиллагаанд нэгдүүлнэ хэмээн  үзсэн байна. 

“Саадгүй аялал” төслийн хүрээнд гурван томоохон ажил хийгдэж байгаа бөгөөд үр дүн нь эхнээсээ гарч, хэрэгжиж эхэлснийг төслийн багийнхан онцлов. Тухайлбал, 

  1. Төслийн багийнхан БЗД 16-р хороололд байрлах Cinema Next кино театрыг сонгон авч барилгын гаднаас орж ирэхээс эхлэн дотогш саадгүй орж үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн хоёр танхимыг нь тулгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэд сууж үйлчлүүлэх боломжтой болгож засжээ. 

 

зураг
 
 
 
  1. М-Март үндэсний сүлжээ дэлгүүртэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон дэлгүүрээр үйлчлүүлэхэд тусламж шаардлагатай бүх хүнд зориулан “Тусламжийн хонх”-ыг зургаан салбарын гадна байршуулж эхэлжээ. Яагаад тэргэнцэртэй иргэн дэлгүүрээр явж хүнсээ цуглуулж, хүссэн бараагаа авч болохгүй гэж? Тэр утгаар нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулахын тулд тусламжийн хонхыг байршуулж, хүртээмжтэй шийдлүүдийг эхнээс нь бий болгож байгаа аж.