Төөрсөн 23 хүүхдийг эцэн эх асран хамгаалагчдад хүлээлгэн өгчээ

Эрэн сурвалжлах

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын 10 цэгт төөрсөн 23 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, 10000 орчим хүүхдэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх бугуйвч буюу эцэг эхтэй холбоо барих дугаартай хуудас, 550 орчим иргэнд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Улмаар Хүүхэд хамгааллын цэгүүдэд 45 төрийн албан хаагч, 50 сайн дурын ажилтан ажиллажээ.