“ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ, ОРОЛЦООТОЙ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА УХУУЛГА НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ” төслийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Улс төр
Дэлхий нийт төдийгүй Монгол улсад жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа насжилтын үр дүнд өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин давамгайлж, 2050 он гэхэд архаг өвчний тархац улам нэмэгдэх хандлагатай байна. Ахмад настнууд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход тэдний ээлтэй орчин хангалттай сайн биш байгаагаас нийгмээс тусгаарлагдах, ганцаардал, айдас, сэтгэл гутралд орох, гэмтэл бэртэл авах эрсдэл их байгаагаас гадна тэдэнд хандах нийгмийн оролцогч талуудын хандлага ч сөрөг байсаар байна.

Иймд “ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ, ОРОЛЦООТОЙ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА УХУУЛГА НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ” төслийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Ахмад настанд ээлтэй орчны 8 үзүүлэлтийн 7 үзүүлэлтээр Нийслэлийн 6 дүүргийн ахмад настны орчны нөхцөл байдалд судалгаа хийж, судалгааны үр дүнг Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв,  Монголын ахмадын холбооны төлөөлөл хэлэлцэн, цаашид бодлогын болон хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Цаашид энэхүү хэлэлцүүлгийг төслийн нэгжээс шийдвэр гаргах түвшний бусад салбар болон хэрэгжүүлэгч талуудыг оролцуулан асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна.