ШИВЭЭГОВЬ СУМЫГ УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ 6.9 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

ШИВЭЭГОВЬ СУМЫГ УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ 6.9 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО /2022.05.28/

 

 Улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд “Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км авто зам”-ын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн билээ. Бид бүхэн хууль журмын дагуу тендер шалгаруулалтыг зарлан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэг, Шивээговь сумын удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон ард иргэд оролцлоо.