БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН НИСЛЭГИЙГ ОРОСУУД ХҮРТЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Өнөөдрөөс эхлэн Уртын тээвэр эхэлж жолооч нарын хувьд баяртай байна. Мэдээж ажилтай гэдэг орлоготой гэдэг утгаараа гэр бүлийнх нь хувьд таатай байгаа бололтой. Засгийн газрын хуралдаанаар Хятадын тал Агаарын замаа зургаадугаар сараас эхлэн нээхээр болжээ. Энэ Агаарын замыг ганцхан монголчууд гэлтгүй Оросууд хүлээж байгаа юм билээ. Монгол Улсын тухайд Оросуудын Европ гарах гарц болоод байгаа гэхэд хилсдэхгүй ээ. Олон сар хэлэлцээр хийсний хүчинд Хятадын Засгийн газар нүүрсийг манай хэд хэдэн боомтоор авах болсон юм. "Оролдлоготой хүн оройд нь гарна" гэгчээр чамгүй урт хугацаанд Хятадын Засгийн газартай хэрцэл хийсний хүчинд орлого олдог сувгаа нээж чадлаа. хэдий хэрийн нүүрс гаргахаас хамаарч ирэх жилийн улсын төсөв, бүтээн байгуулалт хийгдэнэ. Хил нээгдэнгүүт бөөгнөрөл үүсгэж хорио цээрийн дэглэм алдагдахвий гэдгээ хариуцсан сайд нь сануулж байна. Нүүрсний үнэ өндөр байгаа ч нийлүүлэлт ихсээд ирвэл үнэ буурах магадлалтай. Үүнийг төрийн оролцоотойгоор зохицуулж болох билээ.