ГОВЬ-АЛТАЙ ХОТЫН ТӨВД 10 МВТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА

Улс төр
Говь-Алтай аймгийн төв Алтай хотод 10 МВт нарны цахилгаан станцын шавийг тавьж, барилгын ажил эхэллээ.
Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн бүтэц дэх нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь том эх үүсвэр болно. Жилд 17.2 сая киловат.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн 14 мянган өрх, 49 мянган иргэнийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангана. Үүнээс гадна жилд 15 мянган тонн нүүрс хүчлийн хий, 53 тонн хүхэрлэг хий, 20 тонн тоосонцорыг хэмнэж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 12 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд 2023 оны 6 дугаар сард дуусгана. Гүйцэтгэгчээр нь “М-Си-Эс Интернэйшнл” ХХК ажиллаж байна.
Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын сэргээгдэх эрчим хүчний хосломол системийг сэргээн өргөтгөх ажлууд хийгдэнэ.