Сүүлийн хоёр жилд дэлхий даяар 573 хүн тэрбумтны эгнээнд нийлжээ

Дэлхийн мэдээ

Коронавириусын цар тахал дэлгэрээд байсан сүүлийн хоёр жилд дэлхий даяар 573 хүн тэрбумтны эгнээнд шилжсэн нь 30 цаг тутамд нэг тэрбумтан төрсөн болж таарч байна.

Түүгээр ч барахгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрбумтнуудын нийт хөрөнгө өмнөх 23 жилийн нийлбэрээс илүү өссөн байна. Одоогийн байдлаар тэдний нийт баялаг дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүний 13.9 хувьтай тэнцэж байгаа нь 2000 оныхоос гурав дахин их байна.  Сүүлийн үед эрчим хүч, хүнсний компаниуд онцгой ашигтай ажиллаж, хоёр жилийн хугацаанд 453 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Дэлхийн хамгийн баян арван хүний ​​хөрөнгө манай гаргийн  хамгийн ядуу хүмүүсийн 40 хувийг эзэлдэг 3.1 тэрбум хүний ​​хуримтлалаас давж байна.