Давост Зеленскийг үг хэлсний дараа Хятадын төлөөлөгчид гарч явжээ

Дэлхийн мэдээ

Швейцарийн Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг үг хэлсний дараа хятадын төлөөлөгчид алга ташилгүйгээр танхимыг орхин гарлаа гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намыг төлөөлдөг  гишүүн Майкл Макколл мэдэгдсэн байна. “Хятадын төлөөлөгчдөөс бусад нь суудлаасаа босч алга ташсан” гэж конгрессын гишүүн CNN телевизээр ярихдаа хэлжээ. Майкл Макколл бас Дэлхийн эдийн засгийн форум дээр эргэн тойронд нь хүмүүс босоод алга ташиж байгаагийн дунд хятадын төлөөлөгчдийн байгаа гэрэл зургийг телевизийн үзэгчдэд харуулсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Давосын форум дээр үг хэлэхдээ Оросын эсрэг аль болох их хориг тавихыг улс орнуудад уриалжээ. Украины тэргүүн бас улс орнууд, олон улсын компаниудад дайны дараа улс орноо сэргээн босгоход нь Украины бүс нутгуудтай “түншийн харилцаатай” ажиллахыг санал болгосон байна.

Дэлхийн эдийн засгийн форум гуравдугаар сарын эхээр Оростой харилцаагаа царцааж, Давост болох форумд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.