Улаанбаатар хот дахь Гаалийн газар сунгасан цагаар ажиллахааар боллоо

Улс төр

Улаанбаатар хот дахь Гаалийн газар тавдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 08:30-20:00 цагийн хооронд сунгасан цагаар ажиллаж байна.

Энэ оны наймдугаар сарын 30-н хүртэл дээрх цагийн хуваариар ажиллана хэмээн Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Төмөр замын тээврийн ачааллыг бууруулах, БНХАУ-аас чингэлэг татан авалт байгуулж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газар ийнхүү уртасгасан цагаар ажиллахаар болжээ.