ХАГАС НҮЦГЭН ЭМЭГТЭЙ Каннын наадмыг үймүүлэв

Соёл урлаг, Спорт

Каннд тавдугаар сарын 17-нд эхэлсэн кино наадмын ээлжит өдөр Жорж Миллерийн “Хүслийн гурван мянган жил” кино гарахын өмнөхөн цээжээ украины далбааны өнгөөр будсан хагас нүцгэн эмэгтэй улаан хивсэн дээр гарч ирэн арга хэмжээг үймүүллээ гэж The Hollywood Reporter хэвлэл мэдээлсэн байна. Эмэгтэй бас ухуулгын шинжтэй уриа лоозон хашгирч байжээ. Гэвч хамгаалалтын ажилтнууд шуурхай ажиллаж түүнийг улаан хивснээс зайлуулж амжсан байна. Үймээн дэгдээгч эмэгтэйг францын нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлдэг SCUM бүлгийн гишүүн, украинд болж байгаа дайны үеэр узкраин эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгааг эсэргүүцсэнээ илэрхийлсэн гэж байна.