Д.Сумъяабазар: Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хийж байна

Нийгэм, Эдийн засаг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийтийн биеийн тамир сууриасаа зөв хөгжих ёстой. Бүх нийтийн оролцоог хангаж, зориулалтын төхөөрөмж бүхий талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор нь бий болгох ёстой. Энэ чиглэлд төр засгийн зүгээс бодит хөрөнгө оруулж, ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг өдөөх ёстой. Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хүүхэд, залуучуудыг спортын суурьтай болгох, нийтийн биеийн тамираар хичээллэхийн давуу тал, илүүдэл жингийн уршгийг таниулсан, соён гэгээрүүлсэн ажлуудыг ч мөн орхигдуулж болохгүй. Иргэдийг мэдээллээр хангах нь мөн чухал. Сагс, хөл бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх нь зөв юм. Нийтийн биеийн тамираас салаалсан спортын олон төрлийг нийслэлчүүдийнхээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулах болно.