Өмнөговь аймагт “ГОВИЙН БАЙГАЛЬ ТҮҮХИЙН МУЗЕЙ” нээгдлээ

Нийгэм, Эдийн засаг

Тус музей нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан  дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэлээ. Анх 2008 оноос Даланзадгад хотод шинэ суурьшлын бүсийг төлөвлөснөөс эхлээд үе үеийн дарга удирдлагуудын хичээл зүтгэл, уйгагүй хөөцөлдлөгөөгөөр олон жил улс, орон нутгийн төсөвт суулгуулахаар хүсэлт тавьсан ч хараахан шийдүүлж чадаагүй байсаар 2019 онд "Оюу толгой" ХХК-ний хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн дэмжлэг санхүүжилтээр өнгөрөгч амралтын өдөр  үүдээ нээлээ.