БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл

Эрэн сурвалжлах

Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нэг хүүхэд амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Хичээл дээрээ маск зүүж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" хэмээн мэдээлэв.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан энэ талаар "Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхэд амь насаа алдсан гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд уг асуудлаар үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэдгийг мэдэгдэв.