Японы JBIC банк “Самурай” бондыг урьдчилж төлөхийг зөвшөөрчээ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн Банк 2023 оны аравдугаар сард "Сэргэн мандалт" бонд, арванхоёрдугаар сард нь “Самурай" бондыг төлөх ёстой. Иймд энэ онд  800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийх шаардлагатай байгаа юм. Засгийн газар "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө урьдчилан төлөхөөр ажиллаж байна.  Бондыг урьдчилан буюу хугацаанаас нь өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай аж. Тус бондыг эзэмшигч, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банк (JBIC) "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ Хөгжлийн Банканд мэдэгдсэн байна. Мөн  Хөгжлийн Банк дахин бонд гаргахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Бусад оролцогч талуудтай хэлэлцээр хийх ажил үргэлжилж байгаа талаар Хөгжлийн Банкнаас  мэдээллээ.