“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ГАДНА ТАЛБАЙД НИСЭХ ЗАГВАРЫН ШОУ, ЦИРКИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг
🚁🛩🤹 Дэлхийн найман рекорд эзэмшигч Zola&Bros циркийн үзүүлэх тоглолт, нисэх загварын спорт тэмцээн болж байна. Арга хэмжээнд иргэд, хүүхэд багачууд олноор иржээ. Тэд олон төрлийн агаарын хөлөг, нисдэг тэрэгтэй танилцан, зургаа авахуулж, нисэх загварын үзүүлэх тоглолт үзэж сонирхлоо. Zola&Bros циркийн хамт олон дээс, акробат, нугаралт, жонглёр, шидэх банз, агаарын цагираг, агаарын даавуу, илбэ болон галтай үзүүлбэр зэргийг ирсэн хүүхэд багачууд, иргэдэд үзүүлж байна.
Мөн агаарын хөлөг, сөнөөгч онгоц, аэродром, газрын тусгай үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн үзүүлэн гарснаас гадна нисэх загварын үзүүлэх тоглолт, радио удирдлагат агаарын тулалдааны чөлөөт, дуураймал загварын тэмцээн, пуужин загварын тэмцээн, бүх төрлийн нисэх загварын үзүүлэх тоглолт болж байгаа юм.