ДАЛАНЗАДГАД СУМЫН СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

Хүүхдийн хөгжил оролцоо, сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, сурагчдад чиглэсэн хөгжүүлэх ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагааг эцэг эхчүүд, олон нийтэд сурталчлах, сурсан мэдсэн зүйлээ тайлагнах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сургуулиудын хичээлээс гадуурх үйл ажиллагааны хаалтын нэгдсэн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 

Тус арга хэмжээ нь “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд анх удаагаа зохион байгуулагдсан ба нийт 2000 гаруй хүүхэд, 145 багш, нийгмийн ажилтнууд оролцож 2021-2022 оны хичээлийн жилд хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд сурч мэдсэн зүйлээ олон нийтэд хүргэлээ.