"Буянт-Ухаа" ОУНБ-д "Нисэх загварын спортын тэмцээн" болон "Zola & Bros" циркийн үзүүлбэр, нисэхийн мэргэжил сурталчлах өдөрлөг болно

Соёл урлаг, Спорт

"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд 2022 оны тавдугаар сарын 21-ний бямба гарагт "Нисэх загварын спортын тэмцээн" болон дэлхийн 8 рекорд эзэмшигч "Zola & Bros" циркийн үзүүлбэр, мөн нисэхийн мэргэжил сурталчлах өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 

Тус арга хэмжээний хүрээнд сонирхолтой циркийн тоглолт 🎪болоод нисэх загварын үзүүлэх тоглолт, тэмцээн, үзэсгэлэн худалдааг ✈️🛩 үзэж сонирхох боломжтойгоос гадна, сөнөөгч онгоц тэргүүтэй агаарын хөлгийн үзүүлэнг үзэх боломжтой 

Та бүхэн амралтын өдрөө гэр бүлээрээ ая тухтай, сонирхолтой өнгөрүүлэн, энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцоно уу 

Тасалбарыг 2022.05.13-ны баасан гарагаас эхлэн "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын нэг давхраас болон www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой. Түүнчлэн арга хэмжээний өдөр газар дээрээс нь худалдан авах боломжтой юм.