“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”

Нийгэм, Эдийн засаг

Үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх ажил жилээс жилд өргөжин тэлж байгаад баяртай байна.

 

Уламжлал болон зохион байгуулагддаг “Номын баяр”-ыг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж тодорхойлон хуульд оруулсан нь УИХ, Засгийн газраас бидний дархлаа болсон хэл, бичгийг дэлгэрүүлэх чухал ажил болсон юм.

Энэ жилийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг өөрийн ивээлдээ авч, улс даяар нэгэн зэрэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, олон жилийн турш “Номын баяр”-ыг зохион байгуулж байгаа “Номын соёлт ертөнц” ТББ болон дэмжиж ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье.

Үндэсний бичиг үсгээрээ, соёлоороо бахархдаг, түгээн дэлгэрүүлдэг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг залуусыг бий болгохын төлөө хамтран зүтгэцгээе!