Украины хямралыг  дипломат аргаар шийднэ гэдэгт АНУ итгэлтэй байна

Дэлхийн мэдээ

Украинд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг дипломат аргаар шийдэж чадна гэдэгт АНУ итгэлтэй байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна. “Үүнийг дипломат үйл явцаар, дипломат шийдэл гаргаж болно гэдэгт бид итгэж байна” гэж хатагтай Псаки хэвлэлийн мэдээлэл дээр хэлжээ. Гэхдээ одоогоор Оросын талаас ийм эрмэлзэл гарахгүй байгааг Вашингтон харж байна гэжээ.  Оросууд Украин руу довтолж цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн хоёрдугаар сарын сүүлчээс Орос-Украины  зөвлөлдөх уулзалт эхэлж хоёр удаа Беларусст болсон бол дараа нь ийм уулзалтыг онлайн хэлбэрээр өдөр бүр үргэлжлүүлэхээр болсон юм. Гуравдугаар сарын сүүлчээр өөр нэг уулзалт туркийн Стамбулд болсон.

Украин улс өөрийн саналаасаа татгалзаж, хэлэлцээрийн үйл явцыг тасалдуулахын тулд олон тооны өдөөн хатгалга явуулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүний  дараа мэдээлсэн. Тухайлбал Украин улс Крымын талаар Стамбулд тохиролцсон зүйлээсээ буцаж, цэргийн сургуулилт явуулах талаар Кремлийн хүлээн авах аргагүй байдлаар байр сууриа өөрчилсөн гэнэ.

Орос улс Донбассыг чөлөөлөх, украины цэрэг зэвсэггүй болгох нэрээр хоёрдугаар сарын 24-нд Украинд довтлон цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм.