ДЭМБ: Коронавирусын омикрон хувилбар 50 гаруй улсад тархаад байна

Дэлхийн мэдээ

COVID-19-ийн омикрон хувилбар дэлхийн 50 улс оронд эрчтэй тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебрейесус  мэдэгдсэнийг ТАСС агентлаг иш татан мэдээллээ.

“Дэлхийн 50 гаруй улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь энэ вирусыг урьдчилан тааварлах аргагүй байгааг харуулж байна. Дэд хувилбарууд нь халдварын өсөлтөд голлон нөлөөлж байна" гэж Женевт хийсэн мэдээлэлдээ Гебрейесус онцолсон байна.

Түүнийхээр бол  өнөөдөр дэлхий даяар омикроны BA.2 хувилбар ноёлж байгаа бол эхний ээлжинд BA.4 и BA.5 хувилбарын өвчлөл өсч байгаа гэнэ. Гэхдээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хүмүүс харьцангуй өндөр дархлаатай болсноор эмнэлэгт хэвтэх, нас барах түвшин бага байгаа юм байна. Үүнд вакцинжуулалт нөлөөлсөн гэнэ.

Нөхцөл байдалд муугаар нөлөөлж мэдэх нэг зүйл нь дархлаажуулалтын үйлчлэлийг давах чадвартай  шинэ хувилбар бий болж улам хурдан тархан нас баралтыг нэмэгдүүлэх аюул байна гэж Гебрейесус энд хэлжээ. “COVID-19-ийн дараагийн давалгааг сааруулах гол хүчин зүйл нь дархлаажуулах ажлыг цаашид  үргэлжлүүлэх явдал гэж Өмнөд Африкийн эрдэмтэд уриалж байна” гэж тэр хэлсэн байна.

Ийм учраас дэлхийн улс орнууд хүн амаа дархлаажуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж 70 хувьд хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэйг ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ. Тэр бас бүх улс энэ зорилтод 2022 оны дунд гэхэд хүрч чадаагүй байгаа ч үүнд хүрэхийн  төлөө ажиллах хэрэгтэй гэсэн байна.