Тайвань хоёр сая хүнтэй армиар Хятадын эсрэг сөрөн зогсоно

Дэлхийн мэдээ

Өнөөдөр 23 сая хүнтэй Тайвань америкийн зэвсгээр сайн зэвсэглэсэн хоёр сая хүнтэй армиар Хятадын эсрэг сөрж чадна, хятадын хувьд үүнийг даван туулахад амаргүй байх болно гэж улс төр судлаач Сергей Михеев үзэж байна.

“Тайвань бол хятадууд ч амьдардаг  нэг их том биш арал. Гэхдээ бэлтгэл дайчдаа оруулбал хоёр сая хүнтэй арми гаргах хүчин чадалтай. Дээр нь Тайванийг америкчууд олон жилийн туршид стратегийн чухал цэг гэж үздэг учраас орчин үеийн зэвсгээр хангаж ирсэн” гэж шинжээч хэлжээ. “Тэдний хувьд, бүр Гоминьдан эх газрын хятадаас салан тусгаарлаж энд ирсэн 1940-өөд оноос л АНУ-ын дэмжлэгийг авч маш сайн цэрэгжсэн. Өнгөрөгч ХХ зууны 50-иад оноос л Тайванийн үндсэн стратеги нь Хятадтай байлдахад бэлтгэх явдал байсаар ирсэн. Чухам ийм бодлого, үзэл суртал нь Тайванийн ард иргэдийн хувьд үеэс үе дамжин оршсоор ирсэн юм.

Хятадуудын хувьд өнөө болтол шийдэж чадаагүй газар нутаг нь Тайвань болохоор асуудлын үнэ цэн нь нэлээд ноцтой, ялалт их үнээр олдож мэднэ” гэж Михеев хэлж байна. Саявтар АНУ-ын сенатчид Тайваньд айлчлах үеэр Хятад томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийсэн юм. Тайванийг Хятадын эх газартай хүчээр нэгтгэхгүйн төлөө  АНУ боломжтой бүхнийг хийнэ гэж Цагаан ордон мэдэгддэг юм.