Bloomberg: Оросын эдийн засаг энэ онд 12 хувиар унана

Дэлхийн мэдээ

Оросын Дотоодын бүтээгдхүүн энэ онд 12 хувиар буурна, энэ нь тус улсын хувьд 1994 оноос хойш хамгийн их үзүүлэлт болно гэж Bloomberg агентлаг ОХУ-ын Сангийн яамны эх сурвалжаас авч мэдээлсэн байна. Үнэхээр энэ таамаг бодитой болбол Орос улс  сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаагаа эдийн засгийн өсөлтгүй гарна гэжээ. Гэхдээ энэ таамаглалаа оросын Сангийн яам албан ёсоор нийтлээгүй байна.

“Энэ уналтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь Европын холбоо оросын байгалийн хийнээс татгалзсан, орос дахь үйл ажиллагаагаа зогсоон гарч байгаа гадаадын компаниудын тоо өсч байгаа болон нефтийн хориг” хэмээн  санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг  “Брокеркредитсервис” компанийн ерөнхий эдийн засагч Наталья Лаврова мэдэгджээ.  Тэр бас  энэ уналт 2023 онд ч үргэлжилнэ гэсэн байна. Хатагтай Лавровынхоор бол оросын Дотоодын нийт бүтээгдхүүн энэ онд 10,8  хувь унах бол ирэх 2023 онд таван хувиар буурах гэнэ.

ОХУ-ын Төв банкны таамгаар бол  оросын Дотоодын нийт бүтээгдхүүн энэ онд 8-10 хувиар буурах юм байна. Харин Тооцооны танхим энэ үзүүлэлтийг 8.8 – 12.4 хувь гэж байна. Дэлхийн банк дөрөвдүгээр сард гаргасан таамаглалдаа оросын эдийн засгийн 2022 онд 11,2 хувь унана гэжээ. Bloomberg агентлагийн санал асуулгад оролцсон тэргүүлэх эдийн засагчид Оросын эдийн засгийн уналтыг 10,3 хувь гэж үзжээ