200 гаруй тэсрэх бөмбөг илрүүлсэн нохойд медаль гардуулах ёслол Киев хотноо болжээ

Дэлхийн мэдээ

Украинд Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш 200 гаруй тэсрэх бөмбөг илрүүлсэн нохойд медаль гардуулах ёслол Киев хотноо болжээ.

2 нас хагастай Патрон нэртэй нохойд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский медалийг өөрөө гардуулсан байна.

Тэсрэх бодис олж илрүүлэх эрдэмд суралцсан уг нохой эзний хамт Украины зүүн хойд Чернихов хотод Оросын цэргүүдийн үлдээсэн газрын минийг аюулгүй болгох ажил гүйцэтгэдэг гэнэ.

Патроныг Украины онцгой байдлын газар өөрийн бэлгэдэл болгожээ.

Медаль гардуулах ёслолд Киев хотод хүрэлцэн ирээд байгаа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо бас оролцсон байна.