Европарламентын депутат Украиныг зэвсэглэхээ болихыг уриаллаа

Дэлхийн мэдээ

Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Европарламентад Францын “Үндэсний нэгдэл” намаас суугаа депутат  Тьерри Мариани  уриалсан байна. “Бид бусдын дайнд татагдан орж байна. Тийм ээ, бид Украиныг зэвсэглэхээ болих хэрэгтэй. Бидэнд ямар дипломат бодлого байна вэ? Украинчуудад зэвсэг өгч байна.  Бид юу хүсч байна? Тэднийг эцсээ хүртэл алах уу? Оросуудыг шахахын тулд уу.  Тэгээд ноён Байден европчуудыг явуулах болов уу" - гэж Европын парламентын гишүүн тэрбээр  RMC телевизээр ярихдаа мэдэгдсэн байна.

Орос улс Украины эсрэг энэ оны хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ Ерөнхийлөгч Владимир Путин “киевийн дэглэмийн хүчирхийлэл, хөнөөх ажиллагаанд  найман жилийн туршид нэрвэгдсэн хүмүүсийг хамгаалах” явдал гэж тодорхойлсон юм. Үүний тулд Украиныг  цэрэг зэвсэггүй болгож “энгийн ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн” цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлнэ гэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар бол оросын зэвсэгт хүчин украины зөвхөн цэргийн хүч, цэргийн байгууламжуудад цохилт өгч байгаа, гуравдугаар сарын 25 гэхэд ажиллагааны эхний шат болох украины цэргийн хүчин чадлыг эрс бууруулж чадсан гэсэн байна. Цэргийн ажиллагааны бас нэг гол зорилт нь Донбассыг чөлөөлөх явдал гэнэ.