Грозев: Путин эдгэршгүй хүнд өвчтэйг Оросын олигархи баталж байна

Дэлхийн мэдээ

Болгарын эрүүл мэндийн шинжээч Христо Грозев украины сэтгүүлч Дмитрий Гордонд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эдгэршгүй хүнд өвчтэй хэмээн мэдээлжээ. Тэрбээр “Путины тун ойрын нэгэн олигархи нөгөөдөө “Путин энэ өвчнөөсөө болоод үхвэл дээр дээ, тэр биднийг, Украиныг, Оросыг устгачихлаа гэж ярьж байхыг бид сонссон” гэсэн байна. “Яг баталгаа нотолгооны тухай хэлж мэдэхгүй, гэхдээ Путины маш ойрын хүн ингэж баталж байгаа юм. Сарын өмнө Лубянкагаас  Холбооны аюулгүй байдлын албаны бүс нутгийн ажилтнуудад нууц захидал илгээж “төрийн тэргүүн маш ноцтой өвчин туссан гэсэн мэдээлэл дуулдвал үүнд анхаарал бүү хандуулаарай” гэж бичсэн байсан хэмээн Грозев украины сэтгүүлчид яриа өгөхдөө мэдэгджээ.

Сэтгүүлч Дмитрий Гордон нь ОХУ-ын  удирдлага, армийн талаар олон тооны худал мэдээлэл дамжуулдаг нэгэн. Энэ удаа ч гэсэн батлагдаагүй мэдээлэл түгээж байгаа нь энэ  хэмээн  оросын newsfrol.ru сайтад бичсэн байна. ОХУ-ын санхүүгийн хянан шалгах алба сэтгүүлч Дмитрий Гордоныг терроризм болон хэт даврах үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хувь хүмүүсийн жагсаалтад энэ 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд оруулсан юм байна.

Болгарын эрүүл мэндийн шинжээч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулагч,  Bellingcat  хэвлэлийн тэргүүн Христо Грозев нь оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулахад Холбооны аюулгүй албаны ажилтнууд оролцсон эсэх гэдгийг шалгасан мөрдөн шалгалтын багийн гол хүн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ Европын хэвлэлийн болон “Эмми” шагнал хүртэж байсан хүн юм.