Оросын цэргийн хохирлыг Украин нэрлэлээ

Дэлхийн мэдээ

Украин улс руу цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс хойш байлдааны  явцад 25100 цэргээ алуулж, 1122 танк, 199 нисэх онгоц, 155 нисдэг тэргээ алдсан гэж Украины Зэвсэгт хүчний  Жанжин штаб мэдээлсэн байна.

Украины зэвсэгт  хүчин  энэ хугацаанд оросын армийн байлдааны 2713 ширхэг хуягт машин, артиллерийн 509 системийг  устгажээ.

Мөн оросын агаараас эсэргүүцэн хамгаалах 84 систем, шуурган галын 172 дуужинт систем, 1934 автомашин, шатах тослох материал тээсэн шатахуун тээвэрлэгч 76 машин, оператив тактикийн нисгэгчгүй 341 аппарат, 11 хөлөг, хөнгөн онгоц, тусгай 38 техник жагсаалаас гарчээ.