Мариупольд Ялалтын туг барьсан эмээгийн хөшөө нээв

Дэлхийн мэдээ

Украины Мариуполь хотын Лениний комсомолын талбайд ялалтын Улаан туг барьж Украины цэргүүдийн өмнө гарсан эмээгийн хөшөө нээлээ гэж Оросын “Нэгдсэл Орос” намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак сая чөлөөлөгдсөн Донбасст айлчилсныхаа дараа  мэдэгдсэн байна.

“Мариупольд Анна эмээгийн хөшөө босголоо. Энэ баатарлаг эмэгтэй дэлхий дахинд манай ард түмний аугаа их Эх орны дайны байгуулсан ялалт, гавьяаг харуулсаар байх болно” гэж Турчак телеграмм хуудсандаа бичжээ.

Украины иргэн Анна эмээ зөвлөлтийн далбаа барин украины цэргүүдийн өөдөөс сөрөн зогссон юм. Эмээ “Путины төлөө, бүх ард түмний төлөө залбиръя” гэж мэдэгджээ. Үүнийхээ дараа эмээ украины цэргүүдийн тарааж өгсөн нөөшилсөн махнаас  татгалзсан гэнэ. Эмээгийн энэ зоригт үйлдэл  гадаадын  олон нийтийн сүлжээгээр түгжээ.