Улаанбаатар хотод байрлах нэгэн нүхэн зоориноос нас барсан хүний цогцосыг гаргаж авчээ

Эрэн сурвалжлах

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд ногооны зооринд нэг хүн нас барсан цогцсыг гаргах тухай хүсэлт өчигдөр 13:49 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 42.5 км зам туулан очиход тус хорооны харьяат иргэн А /39 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.