Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Г-ийн гэрлэлтийн гэрчилгээг устгасан эсэх асуудлаар тайлбар өглөө

Эрэн сурвалжлах

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Г-ийн гэрлэлтийн гэрчилгээг устгасан эсэх асуудлаар тайлбар өглөө. 

Улсын бүртгэлийн байгууллагын тухай буруу ташаа мэдээлэл явж байна. Улсын бүртгэгч бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгодог асуудал байхгүй. Иргэн Г-ийн гэрлэлтийн гэрчилгээний тухайд устгаагүй, хүчингүй болгосон. Бүртгэлийн байгууллага нь Архив мэдээллийн сан, Цахим мэдээллийн сан гэсэн хоёр сан дээр суурилдаг. Шинээр мэдээллийг нэмэх, иргэнтэй холбоотой мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдол шүүхийн шийдвэр дээр үндэслэж өөрчилдөг. Түүнээс өөрөөр мэдээллийг устгах боломж байхгүй. Албан ёсоор хэлэхэд мэдээлэл бүртгэлийн сангаас устдаггүй. Харин хүчингүй болгодог. Мэдээллийн сан нууцын зэрэглэлтэй төрийн тусгай байгууллагын хяналтан доор үйл ажиллагаагаа явуулдаг.

Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгүүлдэг бол 4000 орчим гэрлэлт дуусгавар болдог. Иргэн Г-тэй холбоотой мэдээлэл өгөхөд түвэгтэй байна. Хуулиар нээлттэй, хаалттай, хязгаартай гэсэн ангиллаар мэдээлэл өгдөг. Гэхдээ нийгмийн сүлжээнд бүртгэлийн байгууллагыг буруутгаж байгаа тул ерөнхий мэдээлэл өгч байна. Гэрлэлтийг 2016 оны зургаадугаар сарын 17-нд бүртгэсэн. Иргэн Г 2020 оны аравдугаар сард хандаад гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ингэхдээ иргэн Г хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэл хийлгэж байгаагүй гэсэн гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаад, гэрлэлтийг хүчингүй болгох дүгнэлт гарсан.

Нөгөө талаас нь шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Манайхаас гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн байгаа.