Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас баржээ

Эрэн сурвалжлах

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 35км-т/ автобус авто замын хажуу руу онхолджээ.

Ослын улмаас хүн нас барсан тухай дуудлага энэ сарын 27-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын албанд ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.  

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар