ХАНДГАЙТЫН АМАНД БАРИЛГА БАРЬЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ЗОГСООВ

Эрэн сурвалжлах
 
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа /байшин барих/ явуулж байгаа тухай зөрчлийг илрүүлэн, тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран зөрчлийг шалгасан. Тухайн зөрчлийг Экологийн цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны байцаагчид шилжүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр холбогдогч иргэн Э-д торгууль, нөхөн төлбөр ноогдуулсан ба зөрчлийг арилгуулсан.
Нийслэлийн Байгаль орчны газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн байршилд дахин очиж 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Э-ийн зэргэлдээ орших газарт ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа явуулж байсан өөр нэгэн зөрчил илэрснийг арилгах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллав.
• Газар эзэмших гэрчилгээг цуцлах, чөлөөлөх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэв.
• Нийслэлийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн албан шаардлагыг өгч үйл ажиллагааг зогсоов.
• Ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээв.
• Үйл ажиллагаа явуулахгүй байх хууль эрхзүйн зөвлөгөөг тухайн газар эзэмшигч иргэнд өгөв.