УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлига авсан байж болзошгүй тул яллагдагчаар татсан байна

Эрэн сурвалжлах

АТГ-аас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, тэр нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тиймээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлээд байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "НВЦ" ХХК-ийн захирлаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул яллагдагчаар татсан байна.