Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас 14 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ.

Эрэн сурвалжлах

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 14 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ.

Гарсан ослыг тодруулбал,

  • Явган зорчигч мөргөсөн осол гурав,
  • Мөргөлдсөн осол гурав,
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн осол нэг,
  • Онхолдсон хоёр,
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөсөн осол нэг бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 279 зөрчил илэрчээ.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.