Зүрх зогсохыг 10 жилийн өмнө урьдчилан таамагладаг болно

Эрэн сурвалжлах

АНУ-ын Балтимор дахь Жон Хопкинсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд зүрх судасны өвчнөөс болж хүн хэзээ нас барахыг 10 жилийн өмнө урьдчилан харж болох арга зүй боловсруулснаа  анагаах ухааны Nature Cardiovassal Research сэтгүүлд нийтэлсэн байна.

Америкийн мэргэжилтнүүд манай гараг дээр зүрх судасны өвчний улмаас нас барсан гэнэтийн тохиолдлын 20 хувийг судалж ийм дүгнэлтэд хүрчээ. Зүрх судасны өвчний улмаас нас барагсдын талаар бүрэн хэмжээний судалгаа байдаггүй байна. Америкийн нэр хүндтэй эрдэмтэд өвчний үед зүрхэн дээр бий болдог ур сорвины эд эсийг судалсан байна. Энэ мэдээллийг хиймэл оюун ухаанаар судлан зүрх хэзээ зогсохыг тодорхойлох гэнэ. Хиймэл оюун ухаан өвчний түүхээс тухайн хүний нас, жин, ууж хэрэглэсэн эм болон, зүрхний бичлэгийг үндэслэн таамгаа гаргах юм байна.