Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду төрөөд удаагүй хүү нь нас барсныг өөрсдийн албан ёсны сошаил хуудастаа нийтэлжээ

Соёл урлаг, Спорт

Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду  болон түүний эхнэр Жоржина Родригес нар төрөөд удаагүй хүү нь нас барсныг өөрсдийн албан ёсны сошаил хуудастаа мэдээлж "Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч чадах хамгийн том өвдөлт" хэмээн бичжээ.

Тэд бяцхан хүүгээ гэнэтийн байдлаар нас барсан гэх эмгэнэлт мэдээг өчигдөр олон нийтэд мэдээллээ. Тэд ихэр хүүхэд хүлээж буй талаараа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байсан юм.

Роналду твиттер хуудастаа "Хүү маань нас барсанд бид гүнээ харамсаж буйгаа та бүхэнтэй хуваалцах хэрэгтэй байх. Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч болох хамгийн том өвдөлт. Харин ихрийн нэг болох охин минь байгаа энэ мөчийг ямар нэгэн итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн байлгах хүчийг бидэнд өгч байна. Тусалж дэмжсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Бид бүгд ийм хохирол амсаад маш их сэтгэлээр унасан бөгөөд энэ хүнд хэцүү цаг үед бидний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс гуйж байна. Бидний бяцхан хүү минь, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” хэмээн бичжээ.